"Рич Линк Гоулд" ХХК-ИЙН ТАНИЛЦУУЛГА Байгууллагын ерөнхий танилцуулга Бидний давуу тал ✔ Мэргэжлийн баг ✔ Технологийн дэвшил ✔ Нийгмийн хариуцлага ✔ Найдвартай түншлэл
"Рич Линк Гоулд" ХХК нь Монгол Улсад хариуцлагатай уул уурхайн хөгжлийг дэмжих зорилготойгоор зөвлөх үйлчилгээ, төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг компани юм. Манай байгууллага нь орчин үеийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийг үйлдвэрийн үнээр нийлүүлж, салбартаа тэргүүлэгч байхыг эрмэлзэн ажиллаж байна.
Манай компанид уул уурхайн салбарт олон жилийн туршлагатай, өндөр мэдлэг, ур чадвартай мэргэжилтнүүд ажилладаг. Бид салбарын хамгийн сүүлийн үеийн арга технологийг ашиглан, үйлчлүүлэгчдэдээ чанартай, үр өгөөжтэй үйлчилгээ үзүүлдэг.
Бид олон улсын стандартын дагуу хамгийн сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмжийг нэвтрүүлж, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэхэд анхаардаг. Манай ашиглаж буй тоног төхөөрөмж нь байгаль орчныг хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах өндөр шаардлагад нийцсэн.
"Рич Линк Гоулд" ХХК нь нийгмийн хариуцлагыг тэргүүн зорилтоо болгож, ажлын байр нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах, залуучуудын боловсролыг дэмжих чиглэлээр олон төсөл хэрэгжүүлж байна. Мөн төлбөрийн чадваргүй оюутнуудад тэтгэлэг олгон, сурч хөгжих боломжийг нь нэмэгдүүлдэг.
Бид төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай харилцан ашигтай, урт хугацааны хамтын ажиллагааг эрхэмлэж, гэрээний үүргээ найдвартай биелүүлж ажилладаг.
Хамтын ажиллагаа ба ирээдүйн зорилтууд "Рич Линк Гоулд" ХХК нь түншүүдийнхээ итгэлийг алдалгүй, гэрээний үүргээ найдвартай биелүүлж, уул уурхайн салбарт хариуцлагатай, тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахыг зорин ажиллаж байна. Одоогоор манай үйл ажиллагаа Төв аймгийн Заамар суманд үргэлжилж байна.
Хамтын ажиллагаа ба ирээдүйн зорилтууд
"Рич Линк Гоулд" ХХК нь түншүүдийнхээ итгэлийг алдалгүй, гэрээний үүргээ найдвартай биелүүлж, уул уурхайн салбарт хариуцлагатай, тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахыг зорин ажиллаж байна. Одоогоор манай үйл ажиллагаа Төв аймгийн Заамар суманд үргэлжилж байна.
Хамтын ажиллагаа ба ирээдүйн зорилтууд
"Рич Линк Гоулд" ХХК нь түншүүдийнхээ итгэлийг алдалгүй, гэрээний үүргээ найдвартай биелүүлж, уул уурхайн салбарт хариуцлагатай, тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахыг зорин ажиллаж байна. Одоогоор манай үйл ажиллагаа Төв аймгийн Заамар суманд үргэлжилж байна.




Үйл ажиллагааны чиглэл
Төсөл хөтөлбөр
Арга хэмжээ
Сургалтууд